Иогийн ач тус

Хэдийгээр та өөрийн биеийн уян хатан чанарыг дээшлүүлэхээр иогийг хийж эхэлсэн байж болох ч та шөнө өмнөхөөсөө илүү тайван нойрсож, хийж буй ажилдаа анхаарлаа илүү сайн төвлөрүүлэн амжилт гаргаж эхлэвэл гайхах зүйлгүй. Учир нь иогоор тогтмол хичээллэж эхлэсэнээр та дараах олон ач тустай талуудын заримыг нь ч болов биеэр мэдрэх нь дамжиггүй юм:

  • Илүү тайван, аз жаргалтай мэдрэмж
  • Нуруу чилэх, өвдөх багасна
  • Илүү спортлог болж, хөдөлгөөний эвсэл сайжирна
  • Илүү эрч хүчтэй болно
  • Жин хасна
  • Биен дэх хорыг гадагшлуулна
  • Цэх, зөв галбиртай болно
  • Уушигны багтаамжийг сайжруулна
  • Биен дэх бодисын солилцоог сайжруулна


гэх мэтчилэн олон талын ашиг тустай. Хамгийн гол нь та иогоор тогтмол хичээллэснээр биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж чадахаас гадна өөрт өмнө нь байдгийг ч мэдээгүй булчингуудыг олж харах болно. Энэ нь таны биеийн сул хэсгүүд болон тэдгээрийг бүрхсэн арьс чангарна гэсэн үг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button