Эрүүл амьдрал

Иог анхлан сурах гэж байна уу?

Одоо үед иогийг dvd, ном, интернетээс гээд л гэрээрээ хийх боломжууд их. Гэрээрээ иог хийх нь зарим хүмүүст илүү үр дүнтэй байх нь ч бий. Гэсэн хэдий ч хэрэв та анхлан суралцагч бол аль нэг студи, төвүүдэд болж өгвөл мэргэжлийн багштай эхлэх нь дээр болов уу. Учир нь ном, dvd, youtube дээрээс бүрэн авч үл чадах зарим нэгэн хүчин зүйлүүд байдаг.

Жишээ нь хажуудаа багштай хичээллэх нь анхлан суралцагчид байрлал асанануудаа зөв сурах, зөв амьсгалж сурах, багштайгаа шууд харилцан эргэлзээтэй байгаа зүйлсийн хариултыг тэр дор нь авах, гэмтэл бэртлээс сэргийлэх зэрэг давуу талтай. Үүнээс гадна багш нар зөвхөн иог хийхээс гадна иогийн талаар болон амьдралын зөв хэвшлүүдийн талаар хэрэг болохуйц мэдээллийг хүргэж байдаг. Мөн хэрэв та эхлүүлсэн зүйлээ гүйцээлгүй орхих гээд байдаг талтай бол аль нэг төвийн ангид элсснээрээ эхэлснээ үргэлжлүүлэх магадлал өндөртэй болов уу.

За ингээд хэрэв та иогийг өнөөдөр эхлэх боломжгүй байсан ч дараа заавал оролдоод үзээрэй.

Show More

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button