Иогийн дасгал хичээлүүд

Толгой дээрээ тогтох нь ямар ашиг тустай вэ?

Толгой дээрээ тогтох нь биен дэх цусны эргэлт бодисын солилцоог сайжруулдаг. Ингэснээр цус толгой нүүрний хэсэгрүү гүйж тархи болон нүүрний эд эсүүдийг хүчилтөрөгч болон хэрэгтэй шим тэжээлээр хангаж арьс өнгөлөг эрүүл харагддаг. Мөн стресс тайлагдаж хөлөнд хуримтлагдсан шингэн буюу хаван буурдаг. Хөлийн судас бүдүүрэхээс сэргийлэх, хоол боловсруулах болон бусад дотор эхтнүүдэд сайнаар нөлөөлөх гээд маш олон сайн талтай. Гэдэс хэвлийн булчингуудыг сайтар чангалахын зэрэгцээ тэнцвэр сайжруулна. Үүнээс гадна үргэлж доошоо унжиж байдаг нүүрний арьс нь урвуу харснаар үрчлээтэх нь багасхаас гадна толгойруу цус, эрдэс бодисын эргэлтийг чиглүүлж өгснөөр үс бууралтах нь бага байдаг гэж ярих нь ч их байдаг шүү. Тиймээс бүгдээрээ өдөрт нэг удаа багахан хугацааг толгой дээрээ тогтож заншицгаая.

Жич: Анхлан толгой дээрээ тогтож сурч байгаа бол хананд ар нуруугаараа тулан хийж эхлээрэй. Бас манай хуудас дээр байгаа толгой дээрээ тогтох зурган зааварчилгааг сонирхоорой

Show More

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button