Зөв хооллолт

Өглөө бүр лемонтой халуун бүлээн ус

Та ямар ч ажил мэргэжилтэй бай, ажил мэргэжлийн аль нь ч байхгүй бай өглөө бүрийг хэрхэн эхлүүлэх нь тухайн өдөр таны хувьд ямархан өдөр болж өнгөрөхийг тодорхойлоход чухал нөлөө үзүүлдэг байна.
Эртний Энэтхэгийн уламжлалт анагаах ухаанд аливаа хүний өдрийг эхлүүлэх заншил нь тухайн хүнийг элдэв өвчинөөс сэргийлэн хамгаалах эсвэл эсрэгээр тэдгээрт өртөх эрсдлийг нэмэгдүүлж байдаг хэмээн үздэг байна.
Хэдийгээр бид өглөөг таатай эхлүүлж болох олон сайхан зөвлөгөө, санамжуудыг уншиж, сонсож байдаг боловч танд бусад хүмүүсийн адил имэйлээ шалгах, нохойгоо салхилуулах, хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь бэлэн болгох, ажлаасаа хоцрохгүй байх гэх мэт олон түмэн үүрэг хариуцлагууд байдгаас хэрэгжүүлж чадахгүй байх нь олонтаа.
Тэгвэл та зөвхөн нэг аяга лемонтой халуун бүлээн усыг өглөө бүр ууж хэвшснээр өглөөг таатай сайхнаар эхлүүлэх бас өөрийн биед сайнаар нөлөөлөх нэгэн сайхан заншилтай болохоос гадна дараах ашиг тусыг хүртэхнээ:

1.Дархлааг сэргээнэ

Лемон нь Витамин С болон Калигаар баялаг тул хүний дархлааг сэргээхээс гадна тархи болон мэдрэлийн системд сайнаар нөлөөлөн цусны даралтыг тогтвортой байлгах үйлчилгээтэй.

2.Биен дэх хүчил шүлтийг тэнцвэржүүлнэ

Лемон нь дангаараа маш их хүчиллэг боловч ходоодонд боловсрогдсны дараагаар шүлтлэг шинж чанартай болдог байна. Хүний бие хүчиллэг бус шүлтлэг байх нь эрүүл байх гол үзүүлэлт болдог байна.

3.Жингээ бууруулахад туслана

Лемон нь пектиний эсэл ихтэй тул хүний өлсөж буй мэдрэмжийг бууруулдаг байна. Мөн тухайн хүний хүнсний хэрэглээнд хэдий чинээ шүлтлэг зүйлс байна биеийн жин төдий чинээ хурдан хасагддаг байна.

4.Хоолны шингэцийг сайжруулна

Халуун бүлээн ус ууснаар хоол боловсруулахад оролцдог булчингуудыг идэвхжүүлдэг бөгөөд харин лемоныг нэмж өгснөөр хоол боловсруулах замд саад учруулагч хорт бодисуудын үйлчилгээг сулруулдаг байна.

5.Биеэс шингэнийг хөөн гадагшлуулах байгалийн нэгэн арга

Лемон нь хүний шээх тоог олшруулах замаар биен дэх шингэнийг сайтар гадагшлуулдаг бөгөөд энэ нь шээс болон давсагны сүвэн дэх хорт бодисууд мөн л түргэн хугацаанд гадагшилж байна гэсэн үг юм.

6.Цэвэрхэн арьстай болно

С витамин нь арьсан дахь үрчлээс болон толбо, сэвхийг багасгахад чухал нөлөө үзүүлж цусан дахь хорт бодисыг гадагшлуулснаар арьсыг цэвэр толигор байлгадаг байна.

Эцэст нь хэлэхэд шингэний дутагдал таны биед гадны хорт бодисууд хуримтлагдах, стресст өртөмтгий болох, өтгөн хаталт гээд тоочоод ч барахгүй олон сөрөг нөлөөг үзүүлж байдаг. Тиймээс та шингэн зүйл сайтар уух, түүнийгээ халуун бүлээнээр нь уух, нэмээд тал лемоны шүүсийг шахан нэмж ууснаар та өөрийн эрүүл мэндэд 2 дахин илүү тус хүргэж байгаа гэдгээ ойлгоорой. Сарын дотор л үр дүнг мэдэрнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Та заавал оролдоод үзээрэй.
Ердөө л ӨГЛӨӨ бүр аяга халуун бүлээн УС + тал ЛЕМОНы шүүс.

Show More

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button