Иогийн дасгал хичээлүүд

Headstand буюу толгой дээрээ тогтож сурах дараалал

Энэ дарааллын дагуу толгой дээрээ тогтож сураарай. Анхлан суралцагчдад 3 дахь зураг дээрх шиг хийж эхлэхэд хэдэн
7 хоног эсвэл хэдэн сар ч хэрэгтэй болж болох юм. Хамгийн гол тэвчээр зааж, өдөр бүр оролдоод үзээрэй.

Хүн бүр адилгүй зарим хүмүүс бусдаас илүү спортлог, эв дүйтэй байдаг тиймээс тэд эхний хэдхэн оролдлогоороо хийчихэж болох л юм. Харин бусдад нь арай илүү цаг хугацаа, оролдлого хэрэгтэй болдог. Хамгийн гол таны оролдлого хэзээ ч талаар болохгүй, та заавал хийж чадна гэдэгтээ итгээрэй.

Жич: Эхэн үедээ зулай өвдөх нь бий. Энэ нь яваандаа гайгүй болно. Мөн болж өгвөл нуруугаа дугуйруулан зөв унаж сурах нь чухал шүү. Эхэн үедээ ганц нэг унах асуудал байж магадгүй юм 

Show More

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button